UBCab 10 төрөлт тэмцээний ерөнхий "Удирдамж"
Бүх оролцогч энэхүү удирдамжийг баримтална. Төрөл тус бүрийн нарийвчилсан удирдамж тухайн тэмцээний хуудсанд.
Нэг. Тэмцээний зорилго
1.1. Тэмцээний гол зорилго нь UBCab-ын жолооч, бригадуудын дунд нөхөрсөг, шударга өрсөлдөөнийг бий болгож, бие биенээ хүндэтгэх, хамтын ажиллагаа, багийн уур амьсгал, харилцаа холбоог дэмжихэд оршино.
1.2. Тэмцээнээр дамжуулан жолооч, бригадуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спорт, оюун ухаан болон багаар ажиллах чадварыг дэмжинэ.
1.3. Оролцогчид тэмцээний туршид шударга өрсөлдөөн, харилцан хүндэтгэл, спортын ёс зүйг эрхэмлэн оролцоно.
Хоёр. Оролцогчдод тавигдах үндсэн шаардлага
2.1. Тэмцээнд UBCab платформд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй, энэхүү журмын шаардлагыг хангасан жолооч оролцоно.
2.2. Жолоочид тавигдах шаардлага:
-UBCab платформд 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө бүртгүүлсэн байна.
-2026 оны 08 дугаар сарын 31-нээс өмнө бүртгүүлсэн жолооч нь дор хаяж 3 удаа цол эзэмшсэн байна.
-2026 оны 09 дүгээр сард бүртгүүлсэн шинэ жолооч нь Заан болон түүнээс дээш цолтой байна.
2.3. Тэмцээнд UBCab Holding болон түүний охин компаниудын ажилтан оролцохгүй бөгөөд зөвхөн шаардлага хангасан UBCab жолооч оролцоно.
2.4. Нэг багаас тухайн тэмцээний төрөлд олон тамирчин оролцох боломжтой. Гэхдээ багийн нийлбэр оноонд тооцуулах нэг тамирчныг бүртгэлийн үеэр урьдчилан сонгож, мэдээлсэн байна. Багийн нийлбэр оноонд зөвхөн бүртгэлд заасан тухайн тамирчны оноог тооцно. Тэмцээн эхэлснээс хойш нийлбэр оноонд тооцуулах тамирчныг өөрчлөхгүй.
2.5. Оролцогч нь бүртгэлийн үед өөрийн мэдээлэл болон тухайн тэмцээний төрөлд тавигдах шаардлагыг үнэн зөвөөр бүртгүүлнэ.
2.6. Тэмцээний үеэр бусад оролцогч, баг, бригад, шүүгч болон зохион байгуулагчийг хүндэтгэж, зүй бус харилцаа, үйлдэл гаргахгүй байна.
2.7. Тэмцээний нөхөрсөг уур амьсгал, шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулах аливаа үйлдлийг хориглоно.
Гурав. Тэмцээний төрөл, оролцогчдын бүрэлдэхүүн
| № | Төрөл | Ангилал | Багийн / тамирчны тоо | Үндсэн тоглогч | Сэлгээ |
|---|---|---|---|---|---|
| 1 | Dota 2 | Хүйс хамаагүй | 16 | 5 | – |
| 2 | Counter-Strike 2 | Хүйс хамаагүй | 16 | 5 | – |
| 3 | Ширээний теннис | Хүйс хамаагүй | 16 | 1 | – |
| 4 | Шатар | Хүйс хамаагүй | 24 | 1 | – |
| 5 | Mobile Legends | Хүйс хамаагүй | 16 | 5 | – |
| 6 | Тэргэнцэртэй сэлэм | Эрэгтэй, Эмэгтэй ангиллаар (8+8) | 16 | 1 | – |
| 7 | Волейбол | Холимог: 4 эрэгтэй, 2 эмэгтэй | 16 | 6 | 2 |
| 8 | Сагсан бөмбөг | Эрэгтэй | 16 | 5 | 2 |
| 9 | Poker 13 | Хүйс хамаагүй | 64 | 1 | – |
| 10 | Дартс | Хүйс хамаагүй | 16 | 1 | – |
Дөрөв. Бүртгэл
4.1. Оролцогч баг, тамирчид 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор энэ цахим хуудсаар тэмцээний мэдүүлгээ өгч бүртгүүлнэ.
4.2. Багийн бүрэлдэхүүн нь тухайн спортын төрөлд заасан үндсэн тоглогч болон сэлгээний тооны шаардлагыг хангасан байна.
4.3. Нэг тамирчин тоглолтын хуваарь давхардаагүй тохиолдолд хэд хэдэн төрөлд зэрэг оролцож болно.
4.4. Нэг тамирчны оролцож буй хоёр болон түүнээс дээш тэмцээний тоглолтын цаг давхардсан тохиолдолд тоглолтыг тухайн тамирчныг хүлээж зогсоохгүй бөгөөд батлагдсан хуваарийн дагуу үргэлжлүүлэн зохион байгуулна. Иймд тамирчин өөрийн оролцож буй тэмцээнүүдийн хуваарийг урьдчилан харгалзан бүртгүүлнэ.
4.5. Бүртгэл баталгаажсаны дараа багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг зохион байгуулагчийн зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.
Тав. Техникийн зөвлөгөөн
5.1. Багийн спортын төрлүүдийн техникийн зөвлөгөөний хурлыг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр UBCab ХХК-ийн Төв оффист зохион байгуулна.
5.2. Ганцаарчилсан төрлийн спортын техникийн зөвлөгөөний хурлыг тухайн тэмцээн зохион байгуулагдах өдөр, тэмцээн эхлэхээс өмнө зохион байгуулна.
5.3. Техникийн зөвлөгөөнөөр тухайн төрлийн тоглолтын систем, зоонд хуваарилах нөхцөл, тоглолтын дараалал, оноолт, хасагдах нөхцөл болон бусад техникийн асуудлыг эцэслэн тогтооно.
5.4. Техникийн зөвлөгөөнөөр батлагдсан шийдвэрийг тухайн тэмцээний явцад мөрдөнө.
Тэмцээний нээлт
2026 оны 10 дугаар сарын 24-ний Бямба гарагт 11:00 цагт тэмцээний нээлт болно.
Нээлтийн үеэр бүх багууд нэгдсэн хувцастай, багийн тугтайгаа оролцож жагсана.
Зургаа. Тоглолтын ерөнхий журам
6.1. Тэмцээнийг төрөл тус бүрийн онцлогт тохирсон тоглолтын систем, дүрэм, оноолтын дагуу зохион байгуулна.
6.2. Оролцогчид тоглолт эхлэхээс өмнө бүртгэлээ баталгаажуулж, тоглолтод бэлэн болсон байна.
6.3. Тоглолтын батлагдсан хуваарь, эхлэх цагийг мөрдөнө.
6.4. Тэмцээний үеэр шударга өрсөлдөөн, спортын ёс зүй, бусдыг хүндэтгэх зарчмыг баримтална.
6.5. Шүүгч болон зохион байгуулагчийн шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөнө.
6.6. Тэмцээний явцад гарсан маргаантай асуудлыг тухайн төрлийн ахлах шүүгч болон зохион байгуулагч тал шийдвэрлэнэ.
Долоо. Оноолт, нэгдсэн дүн
7.1. Тэмцээний төрөл тус бүрийн оноолтыг тухайн төрлийн батлагдсан тоглолтын систем, дүрмийн дагуу тооцно.
7.2. Төрөл тус бүрд эзэлсэн байр суурьт үндэслэн нэгдсэн оноонд тооцох оноог олгоно.
7.3. Бүх төрлийн тэмцээний оноог нэгтгэн баг/бригадын нэгдсэн дүнг гаргана.
7.4. Нэгдсэн онооны дүнгээр хамгийн өндөр оноо авсан баг/бригад нь Шилжин явах цомын эзэн болно.
Найм. Шагнал
8.1. Төрөл тус бүрд I, II, III байр эзэлсэн оролцогч, багийг медаль болон мөнгөн шагналаар шагнана. Мөнгөн шагнал нь тухайн төрлийн нийт цугласан бооцооны 1-р байр 50%, 2-р байр 30%, 3-р байр 20% байна.
8.2. Нэгдсэн онооны дүнгээр хамгийн өндөр оноо авсан баг/бригад Шилжин явах цомоор шагнагдана.
8.3. Шагналын төрөл, хэмжээ болон шалгаруулалтын нарийвчилсан нөхцөлийг тэмцээний мэдээллийн цахим хуудсанд байршуулна.
Арав. Хариуцлага
10.1. Тэмцээний журам зөрчсөн, бусдад саад учруулсан, зохисгүй авир гаргасан оролцогчидод нөхцөл байдлаас хамааран сануулах, тэмцээнээс хасах зэрэг арга хэмжээ авч болно.
10.2. Оролцогчид тэмцээний талбай, тоног төхөөрөмж болон бусдын эд хөрөнгийг зохих журмын дагуу ашиглана.
10.3. Энэхүү журамд тусгагдаагүй асуудлыг тухайн төрлийн техникийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.

